Positive Mongolians бичлэгүүд өндөр хандалттай байна- Та үздэг үү?

Дөлгөөн: Бидний хийсэн “Home Tour” нэртэй влог маань ГАНЦ сарын хугацаанд 1 сая 600 мянган (1,600,000) хандалттай болж, 57,000 гаруй үзэгчдийн сэтгэгдэл, шэйр, реакц үзүүлж байгаа тухай Статистик тоо баримт үзээд итгэсэнгүй. Үнэхээр сайхан санагдав. Учир нь байгууллага шинэхэн бүтээгдэхүүнээ хэрэглэгч нарт таалагдах эсэхэд санаа нь зовдог, Мөн цаашид таалагдсаар байх болов уу гэж эмээдэг.

Яг л үүнтэй ижил олон шөнө нойргүй эвлүүлэг хийдэг контентууд маань СОНИРХОЛТОЙ ҮЗҮҮШТЭЙ эсэхийг үзэгчид л дүгнэдэг. Тийм болохоор бид бичлэг бүрийн араас санаа зовдог. Учир нь 1 хүн биш багаараа ажилладаг болсон цагаас эхлэн улам хариуцлагатай байх, бусдынхаа итгэлийг алдахгүй байх гэж чармайдаг болсон. Хөдөлмөр шингэсэн дүрст бүтээл маань олон хүнд хүрэхийг харах, үзэгчид урам өгөхийг унших нь манай баг хамт олонд хоол шиг хэрэгтэй байдаг. Учир нь бид тайзан дээр биш сошиал дээр ажлаа дүгнүүлдэг. Шууд л таалагдаагүй бол таалагдсангүй гээд сэтгэгдэл нь ил байдаг, Алдах эрхгүй Web Content бүтээгчид. 2016 оноос хойш Оюуны бүтээл болох контентийн санаа олох, зохиол гаргах ажил маань алдаж оносоор өнөөдөр 15 төрлийн контент бодитоор цувралаар хийсэн байдаг юм.

Цаашилбал нэвтрүүлгийн санаа, зохиол захиалгаар бичдэг болж, гарт баригдахгүй ч тархи ажиллаж, нүдэнд үзэгдэх бүтээлүүд нэмэгдэж бодит болсоор байгаад баяртай байдаг билээ. Шинэ контент гарах бүрт хэрхэн яаж үзэгчдэд хүрэх бол гэж санаа зовдог. Өнөөдөр бас л шинэ контент гарна. Бидэнд ямар алдаа оноо байна хэмээн анализ хийн хуралдах бүрт МАНАЙХАН контент хийх үнэнхүү дуртай болохыг мэдэрдэг. Бүгд л видеогоо эвлүүлэх гэж ээлжлэн шөнө суудаг. Урамтай! Өнөөдөр тэгвэл манай Багийн Рэнцэнгийн хариуцсан анхны контент гарна. Амжилт!

Ингээд хартал Positive Mongolians сувгаар өнөөдрийг болтол 600 гаруй видео контент хийгдсэн байдаг юм байна. Энэ тоогоор бичлэг бүрийн цаана олон цаг ажилласан гэсэн үг. Видео контент хийнэ гэдэг харахад амархан боловч цаанаа секунд бүрт бид ажилласан байдаг юм шүү. Манай контентийн хувьд, Судалгаа хийх, санаа гаргах, зохиол гаргах, найруулга хийх, зургийн талбай бэлдэх, гэрэлтүүлэг, дуу шуум, операторууд зураг авалт хийх, хөтлөгчид ажиллах, зочид бэлдэх, дараа нь эвлүүлэг хийх гээд бичлэг бэлэн болтол олон үе дамжлагаар дамжиж бүтдэг болохоор заримдаа алдаа гарахад хүнд тусдаг, Гэсэн ч амжилттай болох үед үнэхээр л энэ хэдэн үзүүлэлт бүхий тоог үзэж л сэтгэл тэнийдэг юм. Ингээд хамт ажилладаг хүмүүстээ маш их баярлалаа. Мөн хамгийн том талархал үнэнч үзэгч та нар минь юм шүү. Биднийг шүүмжилж хурцалж сайжрах ёстойг ойлгуулдаг, магтаж дэмжиж урам зориг өгдөг та бүхэндээ баярлалаа . Талархалыг минь хүлээж авна уу. Positive Mongolians TEAM-г төлөөлж Дөлгөөн нь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *