Улмаа:Ерөнхийлөгч шиг дураараа хүн энэ улсад алга Тахлаар айлгаж боорцог хиамаа ваучер нэрээр шахчихна

Манай Ерөнхийлөгчийн 1 саяын ваучерыг Засгийн газар дэмжсэнгүй. Одоогийн эдийн засаг гэнэтийн 3 их наядыг “даахгүй” гэнэ. Тэр 1 саяын 200-г бэлнээр, 800-г хүнсний талоноор гэж ойлгосон зөв үү? Гэхдээ яг энэ үед Мах Импекс 500к, Талх чихэр 300к-ийн багц гаргасан нь тохиолдлын хэрэг биш байх тэ хаха 500+300=800

Ер нь тэгээд Женко шиг дураараа хүн энэ улсад алга дөө. Улсын наадмыг хувийнхаа лагерьт хийчихэнэ. Тэтгэвэрийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр хаачихана. Төрийн одон медалийг 21 аймагт тараачихана. Тахлаар айлгаж боорцог хиамаа ваучер нэрээр “шахчихана”. Бас л сэтгэж байгаам шүү. Дахин сонгогдохын тулд а*жийн дөө. Өөр юу сэдэхийг та бид таашгүй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *