2020 оны энэ тахал хамаг зүйлийг бүтэлгүйтүүлж байгаа билээ. Энэ өдөр дуучин Укагийн тоглолт хэдэн мянган хүнтэйгээр Буянт Ухаа цогцолборт болох байсан. Энэ хөл хорионы үеэр бүх юм цуцлагдаж олон ч газар томоохон хохирол амсч байгаа нь нууц биш.
Хэдий хорио тавигдсан ч урлаг соёлын арга хэмжээ болох нь юу л бол. Боллоо ч үзэх хүмүүс тэр бүр олдохгүй биз. Ука харин энэ өдөр тайзан дээрээ эрч хүчтэй доргио байж болох байсан ч яалтачгүй гэртээ лайваар дуугаа дуулжээ. Тэрээр фенүүддээ 3 дуу амьдаар дуулж өгч сонорыг нь мялаажээ. Та түүнийг сонсохыг хүсвэл пейж хуудсаар нь зочлоорой.