Жүжигчин С.Өлзийхүүгийн ГАЙХМААР өөрчлөлт- Ямар харагдаж байна?

Хүнд инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг бол Шилдэг өнгө” продакшны жүжигчин Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Өлзийхүү нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчин билээ. Тэрээр урлаг соёлын томоохон төлөөлөгчдийн нэг учир хаа ч явсан гоё сайхан, хээнцэр байдлаа алдалгүй үргэлж үзэсгэлэнтэй, жавхаалаг явдаг нь бахархалтай.

Тэрээр өөрийн гадаад үзэмжэндээ үргэлж анхаардаг нэгэн бөгөөд энэ удаад орчин үеийн хип хоп стилийн хувцаслалт нь мөн л ажил үүргийн журмаар дүр хувирсан энэ ажээ. Түүний шинэхэн уран бүтээлийн нэг болох “ГАНГСТЕРУУД” уран сайхны киноны дүрийг бүтээхийн тулд өөрийн стил имижийг өөрчилжээ.

Энэхүү уран бүтээлд Реппер GEE, жүжигчин Жижгээ, жүжигчин Цогтоо нартай хамтран тоголсон нь онцлог юм. Та бүхэн хорио тавигдахаар киног нь хүлээн авч үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *