Бодибилдинг фитнессийн Азийн гурав удаагийн, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг нь өндөр чансаатай тамирчинаас гадна сайн ээж, сайн хань гэдгээ батлан харуулсаар байдаг билээ.
Уг бүсгүй нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлээрээ фитнессээр хичээллэдэг юм. Түүний нөхөр зураач мэргэжилтэй учир тунчиг мэдрэмжтэй залуу байдаг хэмээн Угалзцэцэг ам бардам хэлсэн удаатай.
Тэгвэл аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн амьдралд нь дахин давтагдашгүй сайхан мөч тохиолджээ. Учир нь “Түүний романтик нөхөр нь 18 жил ханилсан ойн баяраараа ГЭРЛЭХ САНАЛ тавьжээ”. Энэ нь түүнд баяр дээр баяр нэмсэнээр хэзээ ч мартагдахааргүй гэнэтийн бэлэг болсон нь тодорхой.