Дуучин Чулуунчимэг болон түүний ээж 2 маш их бухимдав…..

Чулуунчимэг: Дуучин Э.Чулуунчимэг цахим хуудаснаа гомдолтой байгаа талаараа бичжээ.

Тэрээр Энэ Дуунд дуртай түмэндээ гэж нэртэй Page минийх биш. Бүгд л чинийх юм уу гэж асууж, дуучид хүртэл л хурал дээр Чукагийнх гэж асуудал болгож ярьсан байсан.

Аргагүй ш дээ минийх юм шиг л дүүрэн миний зураг, болсон болоогүй хүний анхаарал татах гэсэн мэдээллүүд шэйрлэж, постолж доор нь хүмүүсийг талцуулж, хандалтаа өсгөж байгааг тэр бүр хэн хэн нь ялгаж салгаж чадахгүй байна ш дээ.

Анхандаа дуучдын дуунуудыг оруулаад хөөрхөн пэйж байна даа гэж харж байлаа.

Сүүлдээ бүр миний пэйж аятай утгаа алдаж, хов жив, хувийн амьдрал, хүний анхаарал татаж болох миний талаар юу л байна оруулах болж хэд хэдэн постыг эхэндээ эвтэйхэн хэлж устгуулж байсан.

Бүр надад ч байхгүй охины минь зураг хөргийг хүртэл олоод тавьчихсан байх жишээтэй. Хүмүүс учрыг нь ч олохгүй би л өөрөө урьд хойдох юмаа тавиад байгаа юм шиг дайрч давшилж, доор нь талцана.

Цацаж амжаагүй, өөрөө ч студиэс хянаж сонсож ч амжаагүй байсан шинэ дууг маань #live хийгээд цацаж байсан.

Яасан дураараа яасан том толгой вэБи админ нь болох Б. Сайхнаа гэж энэ залууд сүүлдээ бүр уурлаж хүртэл анхааруулж хэлсэн боловч уучлалт гуйгаад хэсэг миний хэлсэнээр байж байснаа сүүлийн үед буцаад л намайг үл тоосон янзтай урьдын адил ажилласаар байх юм

Саяхан 11-7-нд танихгүй байгаа гэж бодсон уу ирж мэндлэх ч гүй байна лээ. Ингэж хүний нэр төрөөр дураараа оролдохгүй ээ залуу.

Хүн хэлээрээ хэлээд байхад ойлгодоггүй, хүн үл тоомсорлож байдаг чи ямар учиртай хүн бэ” хэмээжээ.Чиний ийм аргаар хандалтаа өсгөж байгаа хуудсуудыг хаалгах амархан.