Жүжигчин Ариунцэцэгийн 6 сарын дотор 25 кг турсан Нууц Жор

Эмоци хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг СУИС төгстөлөө хөвсгөр, мяраатай охидын тоонд ордог байсан. Үүнийг батлах кино бол Амьдралд тавтай морил.

Тэрээр 6 сарын хугацаанд 25кг жин хаясан байдаг. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Ус сайн ууж, ногоо жимс, махыг түлхүү иддэг байсан. Амтанд тэгтлээ дурлаад байдаггүй минь хэрэг болсон.

Өглөө босоод 4 стакан ус уугаад 2 ширхэг өндөгний цагаан иддэг. Өндөгний цагаан нь уураг, шар нь өөх тос учраас шарыг нь огт хэрэглэдэггүй. Өдөртөө ногооны салат, мах жимс их иднэ. Оройдоо өлсвөл тараг, өргөст хэмх, улаан лооль гэх мэт зүйлс иддэг. Орой 6 цагаас хойш юм идэхийг боддоггүй.

Хүнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол нойр шүү. Эрүүл хооллолт+хөдөлгөөн+амралт= сайхан бие” гэжээ. Тэрээр уг дэглэмээрээ хүүхэд төрүүлсэн ч дахин таргалаагүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *