Сэтгүүлч Улмаа: Нөгөө хэд юм бэ-г харав. Нэг хүүхэн 41 саяын ээмэг зүүж гэнэ. Тэгсэн доод комментууд нь аймаар. Энэ одоо хэн ийн? хачин л юм байсан ш дээ, ёоо ийм ээмэг 40 сая хүрэх үү, яг өөрөө хөдөлмөрлөж авсан уу? үнэтэй ээмэг зүүлээ ч мөнх наслахгүй, нэг ч гэсэн өвчтэй хүүхдэд туслаач, гэр хороололд цэцэрлэг барь бла2. Бараг л наадахаа бу.уд, а.л, дүү.жил гэж байна. Та нар яагаад ийм юм бэ? Бүр айчихлаа.
Хүн баян бас гоё байж болохгүй юм уу? Хүн болгон ижилхэн явах ёстой юм уу? Яг үнэндээ бидний дайсан бид өөрсдөө л юм байна. Нэг нь ч гэсэн сайн сайхан амьдарч болохгүй. Яг өөр шиг нь гуйлгачин бас царай муутай байх ёстой юм байх. Ажилгүй арчаагүй нь хэний буруу юм бэ? Төр засаг уу? Хороо халамж уу? Эсвэл тэр эмэгтэй юу? Одоо барьж иднээ. Welcome!