Алдармаа Бооёо ахынхаа хөнжилийн Нууцыг задлана аа

Урлагийнхан хоорондоо “Шинэ үе” хамтлагийн залуу жүжигчдийн өрөвдөлтэй хувь тавиланг хараад хамар нь шархирч сэтгэл нь урагдах шиг болдог.

“Яагаад тэр вэ?” гэж үү Анх 2006 онд СУИС-ын кино драмын ангийг төгссөн хэдэн залуусыг II дамжаанд байхад нь Н.Бооёо шинжээд өөрийн “нэргүй зарц”, боолууд болгосон түүхтэй.

“Шинэ үе” хамтлагийн захирал “Авъяастай, бас материалгүй, чадвар муутай” гэсний үндсэн дээр Б.Отгонтуяа, “Бүдүүн” Ц.Ганбаа, Т.Билгүүн, Л.Сөрөлт, Ц.Алдармаа, М.Батуушка нарыг сонгон авчээ.

Бүтэн 10 жил тус хамтлагийн төлөө зүтгэсэн хөөрхийс өнөөдөр 30-35 насандаа “Шинэ үе”-ийн хаалгыг саваад гарлаа гэхэд “Наашаа” гэх урлагийнхан байхгүй.

Тэд Н.Бооёо ахынхаа “компанийн” төлөө цаг наргүй, хөлс хүчээ шавхан чардайж зүтгэсний шанд өнөөдөр “Бүдүүн” Ц.Ганбаа шиг эхнэр хүүхдээсээ салах, Ц.Алдармаа шиг шо.ронгийн хаалга татах,

Д.Оюунтуул шиг эрүүл мэндээрээ хохирох хатуухан хувь тавилан хүлээж байна. Н.Ариунболдын оронд хүн чанартай хамтлагийн ахлагч байсан бол аль 2004 онд эдгээр залуусыг ганц нэг хошин шоунд оруулчихаад

“За дүү минь чамд авъяас, чадвар алга. Насны залуу дээр сурч боловсрол эзэмшиж, өөр мэргэжил сонгосон нь дээр! гэж хэлэх байсан биз

эх сурвалж:түүх.мн