Barsma Nara Хөлдсөн хөл буюу надад олон асуулт байна. Нөгөө E-Mongolia яасан бээ Тэрбумаар хэмжигдэх төсөвтэй хөгжүүлэлт хийсэн гээд байдаг ганц шинжилгээний цаг онлайнаар өгөөд нарийн зохион байгуулчихаж болдоггүй юм уу Аль 11 сард л оочер дарааллын асуудал яригдаад байсан одоо болтол шийдээгүй юм уу
Ийм үед л цахимаа хамгийн сайн ашиглах ёстой биз дээ 10 сая биш 10-хан мянган хүний шинжилгээг ингэж явдал чирэгдэлтэй аваад байгааг ерөөсөө ойлгомжгүй байна. Хүн бүр цахим үнэмлэхтэй, бүртгэлтэй. Амархан зохион байгуулалтын ажил л харагдаад байх юм. Бас хүмүүс өглөө 7 цагаас -30 градуст оочерлоод 10-т эмч сувилагч нар ирж нээж байна гэнэ. Ядарсан иргэдээ зориуд тамладаг уу.