x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Хоёр савтай эмэгтэй 2 сарын зайтай Ихэр Хүүхэд төрүүлжээ

Хоёр савтай эмэгтэй 2 сарын зайтай Ихэр Хүүхэд төрүүлжээ

Казахстаны Уральск хотын оршин суугч Лилия Коновалова хэмээх бүсгүй 2 сар хагасын зайтай ихэр хүүхэд төрүүлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Казахстан улсын эрүүл мэндийн яамны фэйсбүүк  хуудсанд мэдээлснээр 29 настай  Лилия Коновальцева жирэмсний 25 долоо хоногтойдоо охинтой болсон бол үүнээс хоёр сар 16 хоногийн дараа хүү нь мэндэлжээ.

Коновалова нь тун ховор тохиолддог хос савтай тул ийм зүйл болсон гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яам тайлбарласан байна. Статистик тоо баримтаас харахад ийм тохиолдолд эрүүл, хэвийн бойжилттой хүүхэд төрнө гэсэн магадлал нь 50 саяд ганц тохиолддог аж.

Чадварлаг эмч мэргэжилтнүүдийн ачаар ээж ба ихрүүдийн биеийн байдал сайн байгаа гэв. Ердөө 25 долоо хоногтойдоо төрсөн охин 850 грамм жинтэй, 42 см байсан бол хоёр сар гаруйн дараа мэндэлсэн эрэгтэй дүү нь 2,9 кг жинтэй, 50 см байжээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!