Дээгий:Ананда худлаа дуудлага өгч Зөөсийг дүүтэй нь уулзуулсангүй, миний тэвчээрийг…..!!!

Оройны мэнд хүндэт ах дүүс минь.Дээгий нь өнөөдөр үр хүүхдүүдээ агаар салхинд авч гарахаар өдөр 13н цагт ирсэн боловч Зөөсийтэйгөө уулзуулж чадсангүй ээ.

Түүгээр ч барахгүй дахин цагдаад дуудагдаж сог.туу ирчихээд биднийг айлгаж сандаргаад байна гэсэн өнөөх л сурчихсан башир арганд нь дахин өртөж хо.хирлоо.

Эдгээр бүхнийг үзүүлэхгүй болохоор ах дүүс ойлгохгүй биднийгээ адлаад байгаа юм.Мэдээж би машиндаа үлдэж Зөөсийгөө эхлээд оруулсан боловч хаалгаа нээхгүй үүдний жижүүрээр худлаа хэлүүлж агаар салхинд гарах байсан нялхсыг да.рангуйлаад байгааг

Зөөсий хэлсэн болохоор би өөрөө очиж байгаа байдлийг баримтжуулж авсан юм.Энэ бүхэн миний баримт тул намайг хэн ч өмөөрөхгүй болохоор өөр арга олоогүй ээ.Одоо дахин ийм зүйл хийхгүй хангалттай.

Дээгий нь яг энэ үеэс эхлэн нэгийг тунгаалаа.Би чинь өөрөө уран бүтээлч хүн болохоороо хэт дэврүүн сэтгэлээр биеэ барихгүй өөрөө өөрийгөө хөлдөө чирээд байгаа хүн юм байна шүү дээ.
Би өөрийгөө аргагүйн эрхэнд л LIVE хийж байна гэж бодсон боловч ард олныхоо уур бухимдлыг барчихсан л даа.

Тэр ч байтугай хар тамхичин болж цоллуулаад баахан л шинжилгээ өгч өөрийн хүсэлтээр гүйж явлаа.Хазайсан дээр нь гишгэлэх гэсэн байгууллагууд хүртэл нэр төрд минь ха.лдлаа

Хэцүү байсан шүү амьдардаг гэртээ танихгүй этгээдээр до.ромжлуулан гу.таалгаж , гахай шиг бархиралдсан авгай нарын дунд учраа олохгүй шок цаашаа юм болж , энд чиний юу ч байхгүй гэж чичлүүлээд хоёр үрээ хараад зогсох аав би аргаа барсан шүү гхгхгх. Миний хүүхдүүд аавдаа амар амгаланг авчирах үнэт эрдэнэ байсан юм.

Тэднийг минь харуулж байгаад энд чиний юу ч байхгүй гэдэг үг үнэхээр миний тэвчээрийг алдагдуулсаан.Шөнө оройн цагаар гэрт ирсэн эрчүүд мэрчүүд бүр дүүрч ээ.Угаасаа улаа үзсэн бохир бүхэнд хүний эрх зөрчигдөөд байхад хууль нь байдаггүй болохоор тийм үйлдэл хийж явах нь хүний эрх юм байна шүү дээ хөөрхий гхгхгх.

Тэр заваан бүдүүлэг авгайн оронд би байсансан бол Дээгий миний дүү май хүүхдээ ав , тайван суу цай уу , сайхан ярилц миний хоёр дүү гээд л чиглүүлчихсэн бол яалаа гэж ассан гал дээр тос асгасан юм шиг LIVE хийж байлайрах вэ дээ.

Эрчүүд бид нар чинь ёстой тэнэг юм байна.Хуулиа мэддэггүй эрхээ хамгаалдаггүй , өө би архи уугаад л алдаа гаргаад буруудсан байна гээд өөрийгөө буруутгаад , башир аргаар амьдраад сурчихсан булингарууд шиг хууль хү.чнийхэнд хандахгүйн дээр ХҮ.ЧИР.ХИЙ.ЛЭЛ гэдэг үгнийхээ утгыг ч ойлгохгүй хохирч явдаг болохыг сая л олж харлаа.

Монголын сайхан бүсгүйчүүд эр нөхрөө хайрлан дээдлэж , асран хамгаалж , хийморьтой амьдрахад нь ямар их урам өгдөг билээ дээ.Тийм гоё тэнгэрлэг бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах баяр удахгүй болох гэж байгаа болохоор

Дээгий нь энд хүрээд өнөөдрийг хүртэл тэвчиж ирсэн бүхнээ зогсоож ёстой л жинхэнэ утгаар нь хуулийн хүрээнд эрхээ хамгаалуулая даа.Хэлэхэд хэзээ ч оройтохгүй боломж эрчүүд бидэнд байгааг хараарай хуулиа уншиж эрхээ эдлээрэй аавуудаа.Би энэ хүртэл тэмцсэн шүү эрчүүдээ