x

Like дарж мэдээгээ үзнэ үү

3 охин хамтлагийн Солонго-н 10+ жилийн өмнөх Төрх

3 охин хамтлагийн Солонго-н 10+ жилийн өмнөх Төрх

Урлагт Гурван охин хамтлаг нэгэн үе өөрсдийн өнгө төрхөөрөө сонсогчдоо татаж явсан. Анх тайзнаа гарч, олны танил болж байх үеийн Соло одоо өөр дүр төрхтэй болсон гэдгийг ажигч гярхай фэнүүд нь андахгүй.

Хэсэг хугацаанд нам гүм байсан бүсгүй маань өнгөрсөн онд өөрийн соло уран бүтээлээ цацаж, урлагтаа эргэн ирсэн. Түүний гадаад төрх улам үзэсгэлэнтэй, стиль имиж улам гоё болсон талаар хүмүүс ярьсаар байгаа билээ.

Тэрбээр айлын ганц охин. Хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй гэсэн. Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж, төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ. Тэрээр эмээгээ өөрийг нь урлагийн хүн болох замд оруулсан хүн хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэсэн байна.

Харин урлаг түүнийг тэвчээртэй байхад сургаж, үеийнхнээсээ эрт биеэ даан төлөвшихөд голчлон нөлөөлсөн гэнэ. Түүнийг сайн мэдэх хүмүүс их зарчимч, за гэвэл ёогүй хүн гэж ярьдаг. Сонирхолтой нь, тэр тайзнаа гарах бүртээ сандардаг гэсэн. Хөтлөгч нэрийг нь зарлаад л тайзан дээрээ гарах хүртэл бүх юм жингүйдээд байгаа юм шиг л мэдрэмж төрдөг аж.

Соло үеийнхэнээсээ сүүлд хүний эхнэр болсон. Гэхдээ тэрбээр гэр бүлийнхээ хүнийг ихэд нууцалдаг юм. Олны хэл амнаас айдаг биз.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!