УИХ-н гишүүн Учрал: 12 жилийн өмнө анх аав хэмээх эрхэм алдрыг бэлэглэсэн ийм жаахан охин маань өнөөдөр 2 дүүгийн эгч том охин болжээ. Тээр жил АНУ-д Барак Обама ерөнхийлөгч болж байхад Англид оюутан байлаа. Гадныханд нэрээ “Uchral”гэж хэлэх тун хэцүү. Өөдөөс дандаа “Украл” гээд дууддаг. Аргаа бараад би гадаад найзууддаа “Uugii” буюу “Уугий” гэж дуудаарай гэсэн галиглаад “ЮЖИ” гэж дуудаж эхэлсэнээс хойш би гадны танилууддаа “Южи” болсон.
Түүнээс хойш охиндоо хаана ч хэлэхэд амар нэр өгнөө, миний охин өндөр боловсролтой дэлхийн хүн болох болноо гээд Michelle гэж нэрлэсэн юм. У.Мишээлийнхээ олон сайн чанараар нь аав, ээж 2 нь бахархаж явдаг. Хүнийг дандаа боддог, тусч, бас цаг дэндүү барьдаг, хэлсэндээ хүрэхийг хичээдэг, маш даруухан, аливаад чин сэтгэлээсээ ханддаг гээд мундаг охиндоо хайртай шүү.
Хөөрхөн охиныг маань төрүүлсэн ханьдаа баярлалааа. Англид метроны буудал дээр ээжтэй нь солилцож хичээл тартал ногоон паркад нурууных нь ард дэр тавьчаад л суухад ерөөс уйлдаггүй, багаасаа оюутан аав, ээжийгээ ойлгосоор ирсэн Мишукадаа төрсөн өдрийн мэнд хүргэе.