x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Жүжигчин Дөлгөөн:Би Нөхөртөө дахин дурласан учир нь…

Жүжигчин Дөлгөөн:Би Нөхөртөө дахин дурласан учир нь…

Дөлгөөн: Сүүлийн 4 жил миний нөхөртөө итгэх ИТГЭЛ илүү нэмэгдсэн. Учир нь, би өмнө нь гэр бүлтэй үр хүүхэдтэй ч гэсэн дандаа завгүй амьдралтай байсан юм билээ. Тэгээд нөхөртэйгөө хангалттай ярилцдаггүй байснаа ойлгосон.

Хэчнээн хүүхэдтэй болж, хамт амьдраад 5 жил болсон ч гэлээ бие биеэ дутуу мэддэг байсан юм билээ. Тэгээд яг гадаадад амьдрахдаа би нөхөртөө дахин дурласан. Амьдралын зовлон жаргал бидэн дээр шууд буугаад ирэхэд туслах дэмжих хүнгүй хүний нутагт 2 биенээ гэхээс өөр аргагүй болдог юм билээ. Тэр үед нөхөр маань санхүүгээ бүрэн хариуцаад, амьдрал дээрх бүх л асуудлуудад бие дааж шийдвэрүүд гаргасан.

Би яг л 100 хувь нөхрийнхөө заасан замаар нь амьдарч үзсэн. Тэр жилүүдэд бид маш амжилттай амьдарч чадсан. Тэгээд би нөхрөө маш тууштай ИТГЭЖ болох сайн хань гэдгийг нь ойлгосон. Би ямар сайн түшигтэй хүнтэй суусан юм бэ ч гэж олзуурхсан. Тэгэхээр хэтэрхий завгүй амьдрал хосууд бидэнд бие биеэ таних боломжийг багасгадаг юм байна лээ. Заавал хүний нутагт ухааралгүй,яг одоо бие биедээ цаг гаргаж ярилцаж хэн хэнээ таньж мэдээрэй.Бас дахин дурлаарай.СТА Жүжигчин Дөлгөөн

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!