Жүжигчин Батушка:Үнэндээ би хостой болмоор байна. Хүнтэй суумаар байна…

Батушка: Би найзууд дундаа бараг ганцаараа үлдсэн ГАНЦ БИЕ хүн нь байх. Бараг бүх найзууд маань намайг ганц бие байгааг үргэлж гайхдаг, асуудаг. Үнэндээ би хостой болмоор байна. Хүнтэй суумаар байна, хүүхэдтэй ч болмоор байна.

Гэхдээ хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх үед нөхөр болох аав болох хариуцлага дээр би өөрийгөө үргэлж голдог байснаас болоод өнөөдрийг болтол ганц бие яваа.
Би яг чадах уу гэж бодсоор байгаад маш их цаг алдсан байдаг. Харин өнөөдөр би хүнтэй суухад аав болоход бүх талаараа чадах юм шиг санагддаг болсон.

Би эхнэр хүүхэдгүй болохоор бусдад мэдэмгийрхэж хэлж чадахгүй л дээ.
Гэхдээ заримдаа үнэхээр хажуугаас нь хараад хэлчихмээр санагддаг үе гардаг.
Эрчүүд маань хариуцлагаа үүрдэг баймаар санагддаг. Эмэгтэйчүүд эрчүүдийг эргүүлээд хэрэггүй л санагддаг.

Тэгээд бас гэр бүл дэх хэрүүлээ найзууддаа битгий ярьж бай. Эвлэрсэн хойно чинь бид ойлгохгүй гайхдаг. Бас бусдыг хэнтэй ч хамаагүй суу гэж битгий шахаж бай. Суух гээд төлөвлөөд ажил амьдралаа төвхнүүлээд л хирэндээ бэлдэж байгаа мань мэтэд дарамттай байдаг.

Тэгээд ганц бие хүмүүс хостой болмооргүй санагдтал битгий тийм муухай хартай, дарамттай нэгнээ хойш нь татаж хэрүүл уруул хийж хэцүү амьдраач ээ л гэж гуймаар байдаг даа…

Удахгүй олон жил хүлээсэн эхнэртэйгээ учрах байх аа… Тэр үед нь хосын харилцаанд дэмий санагдсан бүх зүйл дээрээ анхаарах болно оо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *