Жүжигчин Навчаа дахин амьдрал зохиохгүй! учир нь…

Угийн эршүүд, ширүүн дориун зантай Б.Навчаад эрчүүд ойртохоос ихэд эмээдэг гэдэг шүү. Хэлэх гэснээ шууд хэлчихдэг, хэтэрхий хатуу зантайд нь тэр биз дээ.

Анхны нөхөр Уламбаяраасаа салсан тэрбээр өдгөө өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарч, ганц охиндоо хойд эцгийн гар, царай харуулахгүй гэсэн хатуу зарчимтай яваа гэнэ шүү. Тиймдээ ч охиноо хааяа төрсөн аавтай нь уулзуулдаг гэнэ.

Б.Навчаагийн хувьд “Мөрөөдлийн театр”-т гэрээт жүжигчнээр ажилладаг бөгөөд гэрийн бараа харах тун ховор, охиндоо цаг зав зарцуулахаас өгсүүлээд их ажилтай байдаг тул дахин амьдрал зохиох огтхон ч бодолгүй явдаг гэнэ шүү.

эх сурвалж:факт.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *