Цэрэнтогтох:Чулуунчимэг бид 2 салаагүй харин тэр бичлэг бол…

Олны нүдэнд ил гараагүй дуучин Э.Чулуунчимэгийн бөх найз залуу Улсын начин Д.Цэрэнтогтох байсан бөгөөд тэднийг салсан гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл Дуучин Э.Чулуунчимэг, Д.Цэрэнтогтох хоёр салаагүй гэнэ. Тэд нэг гэрт амьдарч байгаа бөгөөд Улсын начин Д.Цэрэнтогтох: “Сүүлийн үед биднийг салсан гэх мэдээлэл цацагдах боллоо, салаагүй шүү хэмээн Д.Цэрэнтогтох нэгэн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр, Чукагийн талаар юм бичихээр хүмүүс шавчихдаг шиг байгаа юм. Хань бид хоёрыг үзэн яддаг 100 хүн байлаа гэхэд дэмждэг мянга, мянган хүн байгаа гэдэгт итгэдэг. Хань минь их тайван, ямар ч юманд хүлээцтэй ханддаг. Үлгэрлэх сайн чанар ханьд минь олон бий. Би аргадуулж байсан уу гэхээс аргадаж байсан удаа байхгүй байх. Маргалдах, үл ойлголцох зүйл гаралгүй яах вэ. Би тийм үед дуугаа хураачихдаг юм. Уур нь гараад, тайвшрахаар нь ярилцъя гээд. Тэгэхээр эмэгтэй хүнд их хэцүү байдаг юм шиг байна лээ. Хоёулаа тайван, юманд хүлээцтэй ханддаг болохоор маргалдах, үйл ойлголцох зүйл харьцангуй бага гардаг.

Эхнэр бид хоёр бие биедээ хайртай, нэг гэртээ орчихсон. Хүн өөрийгөө, хань ижлээ өмөөрнө. Хүн хүний зан авир ондоо. Нэг газар үйлчлүүлж байтал зөөгч нь Тооцоогоо хийгээрэй гэлээ. Би тооцоогоо хийх гэтэл би түрийвчээ машинд үлдээчихэж. Зөөгчид нь Удахгүй машинаас авч ирээд тооцоогоо хийчихье. Жаахан юм яриад суучихъя гэлээ. Тийм юм хаана ч байдаг шүү дээ. Гэтэл Нөгөө зөөгч чинь Тооцоогоо хийж чадахгүй байж энэ тэр гээд л тийм юм болчихсон.

Намайг a л н a, гараад vзчихье гэхээр нь миний yyp xvpcэн. Хэний ч yyp xvpнэ шvv дээ. Тэгээд би yypласан чинь дэргэдээс нууцаар бичлэг хийчихсэн юм байна лээ. Тиймэрхүү vл ойлголцол гарч л байдаг шүү дээ. Надаас өөр хүн, улсын начин биш, дуучин Чулуунчимэгийн нөхөр биш байсан бол хэн ч тэгж бичлэг хийж, бөөн дуулиан болгохгүй шүү дээ. Намайг бус ханийг минь харлуулах гэсэндээ л тийм бичлэг хийсэн. Чулуунчимэг бид хоёр руу маш их тийм дaйpaлт, атаа чөтөө ирдэг. Бид хоёр бусдын адил зүгээр амьдарч болохгүй хүмүүс юм уу. Бусадтай л адилхан хүн шүү дээ.

Сошиал ертөнц хүнийг аварч, а лж ч болж байна. Би ханиа сайн мэднэ. Би л сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Өөр хэн ойлгох билээ. Тиймээс элдэв мэдээлэлд эмзэглэдэггvй. Ханиа аль болох тайван байлгаж, сэтгэл санаагаар дэмжихийг, тvшихийг хичээдэг” хэмээн ярьжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *