Дуучин УКА: Би хүүхдүүдээ хэзээ ч цэцэрлэгт өгөхгүй учир нь…

Дуучин Ука нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг билээ. 2 дэрсхэн цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Тэрээр:

Биеэ даах их чухал гэж боддог. Хүний нөмөр нөөлөг дор л яваад байвал тэр хүн байхгүй болох цагт яах билээ. Өөрийгөө сайн сонсож, зөн совингоо дагана, өөртөө найдна.

Хүмүүстэй ойлголцохдоо сайн шүү. Хүмүүс надаас сонирхож, суралцах байдлаар өмсөх зүүхээс эхлээд ажлын арга барил гээд л зөвлөгөө их асууна. Тэр үед нь шууд ийм тийм гэхгүйгээр би ийм учраас ингэдэг гэж тайлбарладаг.

Тэгэхгүй бол хүн бүр адилхан биш шүү дээ. Гэр бүлийн нөү-хау гэвэл, хүүхдүүдээ гэрээр хүмүүжүүлдэг. Ээжийн маань дүү бага ангийн багш болохоор сургаж хүмүүжүүлэхэд тусалдаг.

Би өөрөө 24-ийн цэцэрлэгт хүм.үүжсэн. Тэгээд ээж аавтайгаа хангалттай хамт байж чаддаггүй байсан болохоор ч тэр юм уу, хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй гэж шийдсэн. Хүүхэдтэйгээ ярилцах маш чухал гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *