Өчигдөр нэг найзтайгаа уулзаж жаал амьдрал ярив. Ажлын хамтрагчид өөдгүй зан гаргах тохиолдол хүн бүрд бишгүйл их тохиолддог.
Би найзаасаа асуулаа: -Чи яаж тэвчиж байнаа? Найзын маань хариулт одоо хүртэл бодогдоод ямар сайндаа пост бичиж сууна кк.
Яахын Сүнээ би ‘Уучлаад урагшлахаа’ боддог. Нээрээ л тиймдээ. Бид хэн нэгэнд гомдсон гомдол бухимдалдаа сэтгэл хөдлөлөөр хандаж заавал өөрийн мэдэрсэн мэдрэмжийг бусдад амсуулах гээд байдаг.
Уучлаад урагшаа хараад хийх ёстой зүйлээ л дор бүрээ хийвэл муу хүмүүс аяаандаа цагийн аясаар хийсэн одож, муу үйлдэл, муу сэтгэл, муухай үгийнхээ хоронд өөрсдөө унадаг.
Заавал хэн нэгэнд өөрийгөө сайн хүн гэж ойлгуулах гээд ч хэрэггүй. Цаг хугацаа бол бүх зүйлийн хамгийн том шалгуур шүү