“Гала” Уранхолбоо нөхрөөсөө 5 насаар эгчмэд…

Ч.Уранхолбоо найз Болороотойгоо “Гала” хамтлагаас ажлын гараагаа эхэлж, өсвөр насандаа олны танил болсон. Хэдийгээр жаахан охин стильтэй ч, өөрөөсөө найман насаар ах бизнесмэнтэй өсвөр наснаасаа хамт амьдардаг байсан гэдэг. Үүнийгээ ч “Үнэн үү” ток шоунд орохдоо Ч.Уранхолбоо өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Өнгөт үрэл шиг хөөрхөн эрээн мяраан хувцас өмсч, балчир охидын зүрх сэтгэлд барби хүүхэлдэйнээс нь дутуугүй хайрыг нь татаж, хүүхдүүдийн “од” болсон “Гала” Ану нас нь 34, таван охины ээж, намбатай сайхан бүсгүй болсон.  Ч.Уранхолбоогийн хайрыг булааж, нүдийг нь нээсэн азтай залууг Түвшинбаяр гэдэг. Зарим нь Уранхолбоо нөхрөөсөө таван насаар эгч гэх юм билээ.

Цэцэг шиг хөөрхөн таван охинтой залуу хос их аз жаргалтай, амьдралдаа сэтгэл дүүрэн байгаа нь хэн бүхэнд ил. Хайртай залуутайгаа учирч, хамт амьдарснаас хойш Ч.Ану ч их өөрчлөгджээ. Тэрбээр “Хайр сохор биш ээ, харин ч бүгдийн далд чанарт нуугдсан сайхан бүхнийг нээн илрүүлэгч юм” тунхаглаж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *