5 жил амьдарсан Нөхөр минь 100д охинтой санхүү өгнө гэснийг уншаад Тэнгэр хөмөрч байна-Яах уу?

Сайн байна уу. Би одоо 25 настай нөхөртэйгөө танилцаад 8 жил хамт амьдраад 5 жил болж байгаа. 5настай хөөрхөн охинтой. Би орчуулагч хийдэг санхүү боловсрол хэнээс ч хараат бус маш боломжын орлого, хуримтлалтай бие даасан эмэгтэй. Нөхөр бас хувиараа ажил хийдэг байр машин хуримтлал санхүү гээд энэ тал дээр дутах юмгүй. Бас хадмууд ямарч асуудалгүй сайхан хүмүүс байдаг. Нөхөр маань охиндоо надаас илүү амь хүүхэд гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, санаачлгатай гадуур дотуур авч гардаг баярын өдрүүд алгасахгүй баярлуулдаг, салхинд сайн гардаг яриа хөөрөөтэй.

Та.мхи нэг их татдаггүй гэрт хүн татахад хүртэл хүүхдийн хажууд татлаа гээд гаргаж татуулдаг. Сул тал гэвэл түргэн ааштай, ха.раал хэлдэг. Түргэн аашнаасаа болж гар хүрч байсан.

За гол асуудал гэвэл нөхөр хааяа ууж найзуудтайгаа гарч ордог би ч эхэндээ юм боддоггүй хорьдоггүй байлаа. Саяхан утасыг нь үзэж байгаад айм..шигтай юм олсон. Нууц хаягаараа 100д хүүхэнтэй уулзье санхүү өгье гэж чат бичсэн байна. Заримтай нь нууцаар уулздаг байя сайн ах чинь байя тусалж дэмжиж байя гэсэн маш олон чат байна. Биеэ ү.нэлэгчид ямар их байдаг юм бэ бурхан минь. Үнэхээр тэнгэр хөмрөх шиг болж байна. Чатаар утасыг нь аваад ярьж байгаад уулзсан 3,4 хүн байна. Хайртай дуртай болоогүй ч унтаж хэвтсэн энэ асуудлыг одоо яах ёстой вэ? Бурхан минь энийг бичиж байхад гар минь салганаж байна.

Би бол бие хаа царай зүс ор хөнжлийн ажилдаа өөрийгөө муу гэж бодохгүй байна нөхөр бид хоёр ч энэ тал дээр муудалцаж байгаагүй нэгэндээ сэтгэл хангалуун гэж боддог байсан үгүй бололтой нөхөр маань эсвэл тийм га.ж до.н.той юм болов уу? 3 жил нууц хаягыг нь би мэдэхчгүй явсан байна. Одоо хэллээ гээд бөөн хэрүүл болоод нөхөр бол өөрийгөө яаж ийж байгаад л цэвэрхэн аваад гарна.

Ахиад ажиглаад үзэх үү яах ёстой бэ? Би өөрөө бол салж чадахгүй л юм шиг байна өдий болтол босгосон амьдралаа бас охин үрээ сайн ааваас нь салгамааргүй байна. Эрчүүд ийм д.о.нтой байдаг юм уу үнэхээр гол харлаж байна. Ийм хүн засрах болов уу? Ийм асуудалтай тулгарч байсан хүн байвал сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Нөхөр бол надаас залхсан хөндий хүйтэн байдал гаргаж байгаагүй тийм ч болохоор би нэг их шалгадаггүй итгэдэг байсан байх. Одоогоор нөхөртөө юу ч хэлээгүй энгийн л харилцаатай байгаа. Хэлээд ярилцсан дээр үү, хэлэхгүй илүү өөртөө арчаатай байгаад харилцаагаа дахин эхлүүлхүү гэхдээ хархаар л дургүй хүрээд өөрийгөө маш их барьж байгаа.

Бас 17-25 насны маш олон охид холбогдож зураг нтрээ явуулж ахаа надад туслаач сайн дүү чинь байя нтр гэж бичсэн байсан өөр хийх ажил үнэхээр олдохгүйдээ ингэж явдаг юм уу арайчдээ… Хэмээн захидал бичжээ. ТА ЗӨВЛӨГӨӨ КОММЕНТООР ҮЛДЭЭНЭ ҮҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *