Загвар өмсөгч Ээгий Царайлаг төрсөн дүүгээрээ гангарав

Загвар өмсөгч Ээгий Царайлаг төрсөн дүүгээрээ гангарав

Загвар өмсөгч С.Төгсийн экс нөхөр Н.Эрдэнэцогт өнөөг хүртэл ганц бие яваа. Тэрээр өөрийн охин дүүгээрээ гангарсан гэрэл зургаа нийтлэсэн байна.

С.Төгс, Н.Эрдэнэцогт нар монголын загварын ертөнцийн нүүр царай болж “Хамгийн төгс хос” гэгдээд байсан. Гэвч охиноо төрсний дараа тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хөөрхөн охиныхоо хамт реклам сурталчилгаанд тоглож, сонин сэтгүүлийн нүүрийг чимдэг байсан тэдний тухай элдэв янзын мэдээлэл олны чихийг дэлдийлгэсэн үе бий.

“Миний учирсан хүүхнүүдийн тоо 200 хол давсан” хэмээн илэн далангүй ярилцлага өгч байсан загвар өмсөгч Н.Эрдэнэцогт экс эхнэрээ “Царай муутай ч гэсэн халуухан хүүхэн. Харин нүдэндээ давхраа хийлгэсэн нь ёстой зохиогүй. Элэг хөшмөөр харагддаг шүү дээ. Тэр хүн надаас салаад яаж явах нь хамаагүй” гэж хэвлэлийнхэнд магтан матаж айсан удаатай.

Загвар өмсөгч С.Төгсийн хувьд “Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогчийн нэг, “Тэнгэрийн хунтайж гэгдээд байгаа Ч.Цэнгүүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж, өдийг хүртэл жаргалтай яваа.

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!