Өвчтэй Ананд хүүгээр бизнес хийж байна

8хан настай Ананд хүү Монголд бүрэн эмчлэх боломжгүй, эцсийн найдвар нь БНСУ-ын Soon chun hyang seoul university hospital эмнэлэг болоод байгаа.Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай ба тус мөнгийг цуглуулахаар элэг нэгт монголын ард түмэн хандивын аянд идэвхитэй оролцож, бүх чадлаараа туслаж байгаад үнэхээр талархууштай.

Гэвч өнөөдөр өөрийн цахим хуудсандаа нэгэн иргэн машинаа 3,8 саяд зараад, тус мөнгөнийхөө 10 хувийг Ананд хүүд хандивлана гэсэн утгатай зар оруулжээ. Өвчин зовлонтой хүүгийн нэрийг барьж ийн зар оруулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *