Со.г_туудаа лайв хийж, олонд “фаак me” нэрээр илүү танигдсан загвар өмсөгч А.Чингүүн Нийслэлийн орон сууц корпорацын Мэдээлэл, технологи олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогджээ. Загвар өмсөгчөөс гадна хувиараа бизнес эрхэлж, олны өмнө нүүрээ тахалж явсан тэрээр ийнхүү төрийн алба хашиж эхлэв.
Түүнийг уг албан тушаалд томилсон хүн нь НОСК-д шинээр очсон гүйцэтгэх захирал М.Говьсайхан гэх. М.Говьсайхан нь хотын дарга Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад түүний туслах байсан бөгөөд 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байжээ.