“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр тун ч богино хугацаанд олны танил болж чадсан ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа урлагийн тайзан дээр олон жил бүжиглэж байгаа нэгэн. Гэвч чуулгын бүжигчин гэдгээр бус дэлгэцийн ганцхан дүрээрээ л “од” болоод амжсан билээ. Тэрбээр ганц охинтой, өрх толгойлсон ээжүүдийн нэгэн адилаар багагүй хугацаанд амьдарсан. Харин өдгөө хоёр дахь үрээ төрүүлээд ханийхаа хайранд умбаж суугаа гэнэ.
Найдансүрэн гэх залуутай өнгөрсөн онд хуримаа хийж, гал голомтоо бадраасан. Шинэ хүнээ төрүүлсэн хэмээн хань талархаж түүнд өөрийнх нь нэрийг сийлсэн 14 kратын шижир алтан хүзүүний зүүлт бэлгэнд өгчээ.