МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар хоорондоо 3oдoлджээ

Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий хоёр анх 2013 оны зун “Хөөрхөн” дууг дуулснаар хамтын уран бүтээлээ эхэлжээ.

Одоо найм дахь жилдээ хамтран дуулж байгаа. Тайзан дээр инээж дуулдаг хос дуучинд хөшигний ард маргаж муудалцах үе гарна, тэр байтугай нэг удаа гар зөрүүлжээ.

Энэ явдал 2016 онд Завханы Тосонцэнгэлд болсон явдал ч хоёр дуучин олон нийтээс тас нуусан гэнэ. Харин мөн хамтран дуулдаг Зоригт, Хишигдалай хоёр маргалдаж, зo.дoл/дсoн гэдэг яриаг сонсоод, энэ тухайгаа Карантин 14 шоунд орох үеэрээ ярьжээ.

Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий хоёр  2016 оны намар нийслэлд “Хайрын тэнгэр” диваажин тоглолтоо хийсэн.

Анх нэг өдөр тоглохоор төлөвлөсөн ч үзэгчдийн хүсэлтээр хоёр удаа тоглож, хөдөө орон нутгаас манай нутагт хэзээ ирэх вэ гэж хүмүүс уриад 11 дүгээр сард орон нутгаар тоглохоор болжээ. Завхан аймгийн

Тосонцэнгэл суманд хийсэн тоглолт амжилттай болж, тус сумын Засаг дарга нь “Ойрд манай суманд ийм их хүнтэй тоглолт болоогүй” гэж гэртээ урьсан байна. Айлд чанасан мах, хатуу сархдаар дайлуулж, нэлээн халамцсан дуучид замдаа гарчээ.

Гэтэл Л.Сөрөлт цуг явсан А.Түмэн-Өлзийгийн найзад “Чи тоглолтын турш 2-3 дуу дуулж байгаа юм чинь хувцас хунар янзал” гэж хэлсэн нь маргааны эхийг тавьж, А.Түмэн-Өлзий найзыгаа өмөөрч маргалджээ.

Халамцуухан хоёр нэлээн ширүүн маргалдаж, харин маргааш нь Сөрөлтийн нүд, Түмэн-Өлзийгийн шанаа хөхөрчихсөн байсан тухайгаа инээлдэн ярилаа.