x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Жүжигчин Отгонтуяа тансаг зэрэглэлийн байранд тааваараа сайхан амьдарч байна

Жүжигчин Отгонтуяа тансаг зэрэглэлийн байранд тааваараа сайхан амьдарч байна

“Шинэ үе”-ээр овоглодог олон жүжигчид байдгын нэг нь яах аргагүй Отгонтуяа хэмээн чадварлаг, авъяаслаг бүсгүй билээ. Түүний овогийг Базаргүр гэдэг. Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын 10 хурууг давна. “Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр”, “Галзуу зугаалга”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single Ladies”, “Сарны гөлөг”, “2 хоёрын 5” гэх мэт олон кинонд дүр бүтээжээ.

Хошин урлагаар кареерийнхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн тэрбээр өнөөдөр гэрийн эзэгтэй болж нөхөр, 4 хүүхдийн хамтаар өндөр зэрэглэлийн гэгддэг King Tower хотхонд аж төрөн амьдарч байна. Өөрөөр хэлбэл тэр алдарт эх болсон байна. Тэрбээр 2002 онд СУИС-ын кино драмын жүжигчний ангид орж байжээ.

Тэр жилийнхээ шинэ жилээр цасан охин болж Бооёогийн гэрт өвлийн өвгөнтэй хамт очиж байсан гэдэг. Түүнийг дөнгөж 1-р курсын охин байж ямар нүүрэмгий юм бэ хэмээн тухайн үед Бооёо хэлж байжээ. Тэгээд Шинэ үеийнхэн жил бүр СУИС дээр уралдаан зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь оролцож шилдэг эмэгтэй дүр болсоноор Шинэ үе продакшинд орох эхлэл нь тавигджээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!