Монголд хоногийн хоолгүй амьдарч байгаа гэх хүмүүсийг би огт ойлгодоггүй. 5 ам бүлтэй айл 2000₮-өөр өлхөөн өдрийн гурван хоол хийгээд идчихнэ…

Өнөөдөр Монголд булууны яснаас бусад ясыг бараг ашиглахгүй байна. Ийм зүйлийг ажиглаад хоол хүнсэндээ ашиглаж чадахгүй байгаа хүн та өөртөө дүгнэлт хий.

Ийм сэтгэл зүй байхгүйгээс болж хоногийн хоолгүйгээр амьдарч байгаа улсыг хараад гайхдаг. Өнөөдөр 2000 төгрөгөөр таван ам бүлтэй айлыг өлхөөн өдрийн гурван хоол хийгээд тэжээх бүрэн боломж байгаа шүү.

Амьдралын ийм зүтгэл байхгүй хэрнээ битгий хүний амьдрал руу  шүлсээ үсчүүлж шүүж бай. Ер нь хэн хийж чадаж байгаа нь амьдарч чаддаг.  Хэн  зөв хандлагатай байгаа нь амжилтанд хvрдэг. Ийм л нийгэмд бид амьдарч байгаа” гэж ярьжээ. Монголчууд бид таван хошуу малынхаа буянаар өлсөж ундаасаж явсан нь үгүй. Харин амьдралд хүн хэр арчаатай байх эсэх нь хувь хүнээс л шалтгаална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *