x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Буян Жагаа-н дизайнер охин Мандхайн бүтээлийг Холливуд одод өмсдөг

Буян Жагаа-н дизайнер охин Мандхайн бүтээлийг Холливуд одод өмсдөг

“Буян”-гийн Жагаа гэдгээрээ олны танил болсон Б.Жаргалсайханы хувьд шулуун үгтэй гэдгээр нь олон хүн мэдэх ч түүнийг дөрвөн эхнэрийн нүүр үзсэн гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй байх.

Авсан,аваагүй гэх олон эхнэртэй Буян Жагаа болон түүний анхны эхнэр Ч.Энхтогтох нарын том охин Ж.Мандхай хэмээх дизайнер мэргэжилтэй бүсгүй байдаг бөгөөд хийсэн бүтээлээ аавынхаа “Буян” компаниар урлуулдаг байна. Xоёр охин гадаадад, хүү нь Монголд сурдаг байна.

Мандхайгийн хувьд сүүлийн үед ур чадвар нь ихээхэн сайжирч байгаа дизайнер хэмээн салбарынхан нь үнэлдэг бөгөөд түүний урласан хувцасыг Холливудын од хүртэл өмсөх болжээ.

Холливудын од Gigi hadid “Буян”-гийн Жагаагийн охины урласан ноолууран цамцаар гангарсан нь түүний нэгэн гэрэл зургаас харж болно. “Mandkhai” брэндээрээ гадныханд танигдаж буй Ж.Мандхайгийн зохион бүтээсэн загвар удахгүй дэлхийн оддын улаан хивснээ алхах гоёл ч болж болох юм.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!