Жүжигчин Сансармаагийн амьдралдаа НУУЦАЛДАГ 5 зүйл

Сингл лейдис кинон тоглон од болсон гэхэд хилсдэхгүй жүжигчин Сансармаа өөрийн нууцалдаг 5 зүйлээ хуваалцлаа.

1.Өөрийн утасны кодоо нууцалдаг- Орчин үед гар утас бол хувь хүний чухал хэрэглээ. Хэрэгтэй хэрэггүй зураг, мессеж гэх мэт хувийн зүйлс их байдаг.

2.Нууц сайн хадгалдаг- Найзуудынхаа надад итгээд ярьсан нууцыг хадгалдаг.

3.Ойрын хэтийн зорилгоо нууцладаг- Яагаад ч юм Хэлчихээр биелэхгүй юм шиг санагддаг. Мөн зорилгоо биелүүлсний дараа хүмүүст хэлэхээр илүү кайфтай гоё байдаг.

4. Хувийнхаа амьдралыг сошиал орчноос нууцладаг- Надад ямар нэг зүйл болвол ойрын хүмүүс бас өртдөг учир, хайртай хүмүүсээ нууцалдаг.

5. Дансныхаа дугаарыг нууцалдаг- Энэ аягүй чухал. Орчин үед олон төрлийн за.ли.лан байдаг. Надад нэг зүйл тохиолдсон нь шал танихгүй залуу ирээд би өөрийн чинь дансруу мөнгө хийгээл атм-ээс авч болох уу гэж асууж байсан. Огт танихгүй хүн асуусан нь эвгүй тул татгалзсан гэх мэт хэргээс сэргийлж нууцладаг гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *