x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Ангийн залуугаа Нөхрөө болгосон жүжигчин Отгонцэцэг Америкт амьдрах болжээ

Ангийн залуугаа Нөхрөө болгосон жүжигчин Отгонцэцэг Америкт амьдрах болжээ

Драмын театрын сор болсон сайхан бүсгүй Г.Отгонцэцэг сүүлийн үед сураг алдраад буй. Тэгвэл тэрбээр АНУ-д сурч, амьдарч яваа гэдэг. Түүнийг бие давхар болоод олны нүднээс дайжин холыг зорьсон хэмээн ойр дотныхон нь ам нээсэн удаатай.

Харин жүжигчин бүсгүй нөхөр, хүүхдээ олонд мэдэгдэхийг хүсээгүй юу эсвэл нууцалж байв уу, ямартай ч удтал чимээгүй байсан гэр бүлийн зураг дэлгэгдэх нь тэр.

Анх тайзнаа “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдэд танил болсон. Үүнээс хойш Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаадугаар сар минь баяртай”, “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1″, Орхидос 2” зэрэг олон жүжиг, кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээж үзэгчдийн эчнээ танил болсон. Эрчүүдийг харцыг булаадаг сайхан бүсгүй заяаны ханиараа дуучин, жүжигчин Б.Одбаярыг сонгожээ.

Б.Одбаярын хувьд тэрбээр “Acapella” хамтлагийн гишүүн гэдгээр олон хүн мэдэх байх. Тэд СУИС-ын нэг ангийн оюутнууд юм. Одбаяр өмнө нь мөн ангийн охинтойгоо амьдрал эхлүүлэн хосууд дундаасаа нэг хүүхэдтэй болсон ч зам нийлэлгүй хоёр тийш болсон. Харин дараа нь ангийн охин Отгонцэцэгтэй ийн хоёр дахь амьдралаа эхлүүлэн тэд өнгөрсөн жил хөөрхөн хүүтэй болсон билээ. Түүнчлэн Одбаярын өмнөх эхнэрийнх нь охин тэдэнтэй хамт Америкт амьдардаг гэнэ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!