Жүжигчин Ундармаагийн ТУРСАН НУУЦ юу вэ? МАШ АМАРХАН…

Цангинасан хөөрхөн инээдтэй бүсгүй хэн бэ гэвэл хамгийн эхэнд жүжигчин Г.Ундармааг дурдах байлаа. Түүний авьяас чадвар, хөдөлмөрч зан, аливааг илэрхийлэх мэдрэмж зэрэг нь ярихын аргагүй гайхалтай гэдгийг хэн бүхэн сайн мэднэ.

Хошин урлагийн салбараас ажил амьдралын гараагаа эхлүүлж олонд танигдан 20 гаруй жилийн турш урлагт зүтгэх энэхүү бүсгүй олон сайхан үйлийг гар бие удирдан зохион байгуулжээ.

Дан ганц соёл урлагийн салбарт бус, эрүүл мэндийн салбарт нөлөө бүхий ажлыг удирдан зохион байгуулж, олон сайхан буянтай ажлыг гүйцэтгэсэн юм. Тэр ч бүү хэл эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан гэдэг.

Төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөх жүжигчин бүсгүй маань өөрийн гадаад гоо сайханд илүүтэй анхаарч үзэсгэлэн гоог бүтээж чаджээ. Тухайлбал 3 жилийн хугацаанд 13 килограмм жин хасаж, өнөөгийн эрүүл сайхан биеийг бүтээсэн аж.

Түүний жин хасах нууц нь их энгийн бөгөөд хувь хүнээс сахилга бат шаардах дэглэм ажээ. Жүжигчин бүсгүй маань хооллолтдоо илүүтэй анхаарч эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж, дасгал хөдөлгөөнтэй хоршуулсан гэнэ.

Хувь хүнээс шаардагдах тэсвэр тэвчээр, сахилга бат, хөдөлмөр бүхнийг даван туулж өнөөгийн үзэсгэлэн гоог бүтээж чадсан жүжигчин бүсгүйд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *