Монгол жүжигчид ХОЛЛИВҮҮДЭД хөл тавьж, гаднынхныг АНГАЙЛГАЖ ЯВНА…

Монголын сор болсон эрэгтэй жүжигчид маань дэлхийн зах зээлд хөл тавьж өөрсдийн авьяас, оюун ухааныг гадны уран бүтээлч, найруулагчдад гайхуулж явна. Тухайлбал фантастик продакшны жүжигчин М.Баярбат, Б.Барслхагва мөн чөлөөт уран бүтээлч болох жүжигчин П.Баттөр, жүжигчин Ч.Болд нар гадны кино группийн сонгон шалгаруулалтад тэнцэж Унгар улсыг зорьсон ажээ.

Үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй байгаа монголын уран сайхны кинонд дээрх жүжигчид маань гол дүрийн эзнээр ажиллаж, үзэгч олны хайр хүндэтгэлийг хүртэж буй бахархууштай зүйл юм.

Тус жүжигчид маань жүжигчний ур чадвар, авьяас билгээс гадна хувь хүний сахилга бат, эрүүл амьдралын хэв маяг, булчинлаг бие хаа, монголжуу төрх зэргээрээ харь улсын кинонд тохирч дүр бүтээх ажилдаа ханцуй шамлан оржээ.

Одоогийн байдлаар тус холливүүдын киноны бэлтгэл ажил явагдаж буй бөгөөд монголын болон бусад жүжигчид баг бүрэлдэхүүн нь зураг авалтад шаардлагатай бүхнийг хийж буй ажээ.

Монгол жүжигчид маань морин дээрх бэлтгэлийн талбайд гадны уран бүтээлчдийг гайхшруулж буй гэсэн шүү. Авьяас чадвараараа улсаа төлөөлөн явсан жүжигчин залуустаа өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *