Загвар өмсөгч болсноор TӨГC юу хожсон бэ?

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмсэн модель бүсгүй бол Төгс билээ. Загварынхан дундаа хамгийн сайхан мөртэй хэмээн хэлэгддэг үзэсгэлэнт бүсгүй маань олон олон брендийн нүүр царай юм.

Тэрээр 18 наснаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьж байсан бөгөөд бусад моделиудыг бодвол загварын карьер нь харьцангуй орой эхэлсэн гэдэг. Модель Төгс ийн өгүүлэхдээ:

Манай гэрийнхэн их номын хүмүүс байдаг. Моделиудад дургүй ээ. Намайг модель болно гэхэд бүгд эсэргүүцэж байсан удаатай.

Толгой муутай, томчуудтай … барилаа гээд манай моделиуд муу нэртэй болоод ч тэр үү гэрийнхэн маань, чамайг загвар өмсөгч болоод зам мөрөө алдаад ааш чинь эвдрэх байх гэж бодож байсан гэсэн.

Харин чи мэргэжил шиг байлгаж, хувийн амьдралаа хувийн амьдрал шиг байлгаж чадаж байна гэж их хожуу хүлээн зөвшөөрсөн юм. Анх Монголд биш Берлинд загвар өмсөж эхэлсэн нь гэр бүлийнхэнд маань нөлөөлсөн гэж боддог. Загвар өмсөгч болсноор Төгс юу хожсон бэ? гэвэл:


Загварын тайз миний бүх амьдралыг бий болгож өгсөн. Загварт ороод би юунд дуртай, юуг сайн хийж чаддагаа ойлгосон юм. Би мake-up артистаар сурсан.

Дуртай юмаа хийнгээ цалин авч байна. Монголдоо анх run-way алхсан тайз минь 2009 онд болсон “Торго” шоуны тайз. Ер нь “Торго”-ын тайз одоог хүртэл намайг сандруулдаг л юм. Хэрэв анзаарсан бол “Торго”-ын тайзан дээр би алдаа их гаргадаг. Гэжээ.