Чадварлаг хоолой, загварлаг имиж, чансаатай дуучин бол Т.Ариунаа билээ. Түүний гэр бүлээ гэсэн дайчин байдал нь үлгэр дуурайлал болсонг ард түмэн сайн мэдэх билээ.
Т.Ариунаа нь 2 сайхан хүүгийн ээж бөгөөд саяхан гэр бүлийн шинэхэн гишүүнээ хүлээн авсан гэнэ. Тэдний гэр бүлд жаахан хүүхдийн хоолой цангинаж инээд хөөр, баяр баясал, аз жаргал нэмсэн гайхалтай жил улиран одсон аж.

Үзэсгэлэнт бүсгүй маань өөрийн цахим хуудсаар дамжуулан:
“2022 он айл гэр бүл, хүүхэд бүхэн эрүүл энх амар амгалан байж, хайр баяр хөөр, аз жаргалаар бялхам дүүрэн, бүтээлч амьдралыг цогцлоосон, амжилт арвин их дүүрэн байх болтугай” хэмээн нийтэлсэн аж.
