Х.Мөнгөнцэцэг: Гэр бүлийг бурхан хуваарилдаг юм.

Цэл залуухан, үзэсгэлэн гоо энэ дуучин бүсгүйд нэг гайхалтай чанар байдаг нь дэндүү өөрийнхөөрөө, элдэв ааш маяггүй зан чанарыг хайрлажээ. Бүгд л нийгмийн дунд амиа тээж явахын тулд ямар нэг баг өмсөх ёстой болчихсон гэх амьдрал дунд тэр өөрийнхөөрөө, дур зоргоороо зорчиж яваа нэгэн.

Анх тв25 телевизийн “Дуэт Дуэль” нэвтрүүлэгт оролцож олонд танигдаж байсан түүний хувьд ганц бие, найз залуугүй байсан ба энэ үед ярилцлага өгч байхдаа ийн өгүүлжээ:

Хүн чинь сэтгэлийн амьтан юм болохоор гэр бүлийг төлөвлөж болохгүй ээ. Нэг л өдөр сайхан хайртай учраад сэтгэл догдолвол бас хувь заяа байвал суучихна гэж боддог. Үгүй бол би одоо л хүнтэй суух ёстой, хүний эхнэр болох ёстой гэж бодож, төлөвлөөд байгаа юм алга. Бурхан гэр бүлийг хуваарилдаг гэдэг шүү дээ. Мэдээж хүн л болсон хойно сайхан хайртай учирч, сайн ханьтай болохыг хүсдэг дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *