Хиймэл ХӨХ сайн уу? муу юу???

Америкийн пластик мэс засалчдын нийгэмлэгийн мэдээгээр бол өнөөдөр 225 мянган эмэгтэйчүүд силикон хөхийг энгийн, төрөлхийнхөөс ялгагддаггүй гэж үзжээ. Үнэн хэрэгтээ огт тийм биш аж. Учир нь:

1. Силикон хөх хийлгэсэн тав дахь эмэгтэй бүр гурван жил тутам хагалгаанд ордог. (дүүрэгч шингэн гоожсоноос хиймэл хөхний хэмжээг томсгох зорилгоор). Эдийн засгаар дахин хохирохоос гадна эмэгтэй хүчтэй стресст ордог.

2. Хөхний протез хийлгэсэн эмэгтэйчүүдийн 46 хувь нь хөхний хорт хавдар туссан. Тэд хүчтэй өвдөлт болон сорви шарх үүссэнээс дахин хагалгаанд ордог.
3. Эмэгтэйчүүдийн 25 хувь нь эрүүл мэндийн байдлаас үүдэн протезоо авахуулах эсвэл солиулах шаардлагатай болдог.

4. Ямар нэгэн ноцтой өвчин тусдаггүй юм гэхэд хөхөө томсгосон эмэгтэйчүүдийн нуруунд хэт их ачаалал оногддог. Ингэснээр эмэгтэй хүн бөгтөсхийж явах шаардлагатай тулгарч биеийн ерөнхий пропорци алдагддаг. Энэ яагаад ч сайхан харагдуулахгүй нь тодорхой. Америкийн нийгэмлэгийн мэдээлсэнээр бүх төрлийн протез нь ихэвчлэн ашигласны дараах долоон жилд элэгдэж мууддаг гэнэ. Тиймээс энэ бүх хүндрэл, эрсдэл танд хэрэгтэй гэж үү? Байгаль эхээс заяасан хөх хувь хүндээ бүх талаар тохирсон байдгийг санаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *