Амгаагийн насны хань Баярмаа болж, МУГЖ Өлзийхүүгийн ХҮРГЭН болох уу?

Гурван үеээрээ жүжигчин мэргэжилтэй урлагийн гэр бүл бол Өлзийхүү, Хүсэлбаатар нарын гэр бүл билээ. АЖ Цогоо гуайн хүү, ач хүү, ач охин, бэр гээд бүгд жүжигчин хүмүүс юм.

Жүжигчин Баярмаа нь монгол улсын соёл урлагийн их сургуульд жүжигчиний мэргэжлийг эзэмшсэн бөгөөд үүний дараачаар мэргэжил дээшлүүлэхийн тулд америкийн нэгдсэн улсыг зорисон гэдэг. Сүүлийн үед тайз, дэлгэцийн олон олон бүтээлүүдэд туслах ба гол дүрийн эзэн болж буй Баярмаа нь уран бүтээлийн ололт амжилт ихтэй буй ажээ.

2021 оны 12-р сард найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл болох “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны гол дүрийн эздээр сонгогдон тоглосон жүжигчид бол Х.Баярмаа, О.Амгаланбаатар бөгөөд залуу хосуудын дүрийг бүтээсэн нь энэ ажээ. Гэхдээ урьд өмнө жилүүдэд буюу хүүхэд насны дурлалаар дээрх хоёр жүжигчид маань хайр сэтгэлийн холбоотой байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *