НАРА ор сураггүй болсон ШАЛТГААН нь ИЙМ БАЙЖЭЭ…

Дуучин нэрээр анх алдаршсан бүсгүй бол Нара юм. Урлагийн салбарт хөдөлмөрлөж байсан тэрээр өдгөө тунчиг олон салбарт хүч үзэж буй юм.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр илүүтэй амжилттай ажиллаж буй Нара бүсгүй Түнхэл сумандаа алдартай зөгийчин болжээ.

Ганц бие ээж хэмээх тодотголтой дуучин бүсгүй маань өнгөрсөн зун эр нөхөртэй болж хоёр дахь үрээ өлгийдөн авсан юм.

Нас залуу нөхөртэй тэрээр сенсаци дэгдээх тунчиг дуртай бөгөөд багагүй шуугианы эзэн болоод амжсан юм.

Учир нь шинэхэн нөхрөөсөө саллаа хэмээх сүр дуулиантай нийтлэл оруулсан ч удалгүй нийлсэн тухайгаа хэлээд амжсан нь олон нийтийн сүлжээнд анхаарлыг татсан юм.

Дээрх шуугианы дараа нам жим амьдрах болсон Нараг чимээгүйхэн томоотой байхыг харах дагагч нар нь гайхан шагшрах ба түүнд санаа зовсон хүмүүс ч байгаа гэнэ.

Гэтэл Нара бүсгүй өөрийн мөрөөдлийн байшин болох шинэхэн амины сууцандаа гэр бүлээрээ аж төрөн амьдран суугаа ажээ.

Түүний шинэхэн байшин Түнхэл суманд байршилтай бөгөөд сүлжээ үл хүрэх ажээ. Ийм учраас интернет сүлжээгүй болохоор сошиал сүлжээнд идэвхгүй байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *