Дуучин Чулуунчимэгийн БАЯРТ МӨЧ ба түүний сэтгэлийн үгс

Монголын нийтийн урлагийн салбарт залуу төлөөллүүд энгэрээ мялалаа. XVII жарны Усан бар жилийн сар шинийн тэмдэглэлт баярыг тохиолдуулан ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг тогтоон салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст одон медаль хүртээсэн билээ.

Дуучин Э.Чулуунчимэг нь Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан бөгөөд өөрийн баярт мөчөө ийн хуваалцлаа.

Э.Чулуунчимэг: Өврийн сайхан хангай нутагтаа хүрэлцэн ирж төрийн дээд Алтан гадас одонгоор шагнууллаа. Дуунд дуртай, урлагт хайртай Монгол түмнийхээ асар том хайр хүндэтгэл энэ их итгэлийг улам хичээж нэр төртэй дааж явна аа би. Маш их талархлаа.

Төрж өссөн унаган нутаг Өврийн сайхан хангайчууддаа нутгийнхаа түүхт 90 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун талархал илэрхийлмээр байна. Золгон ирж буй Бар жилдээ Монгол түмэн та бүхэн минь азтай, одтой, хийморьтой байж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *