Дуучин Сарнайгийн ХАНЬДАА хандаж хэлсэн сэтгэлийн үгс…

Сар шинийн баяр болох гэж буйтай тохиолдуулан шагналын хур буусаар буй. Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат нь олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж төрийн дээд цолыг энгэртээ залсан баярт мөч тохиолоо.

Түүний хайрт хань, халамжит гэргий болох Сарнай нь сэтгэлийн үгсээ сийрүүлэн бичжээ.

Өнөөдөр гэр бүлд минь түүхэн өдөр тохиолоо. Хайрт минь төр засагтаа, ард түмэндээ үнэлэгдэж Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хэмээх хүндэт цолыг Монгол Улсынхаа ерөнхийлөгчөөс гардан авлаа. Хайрт минь төрсөн цагаасаа эхлээд сэтгэл зүрх, амьдралын хором мөч бүхнээ хөгжим урлагтай холбож, төрөлх сургуулийнхаа тайзнаас эхлээд эх орныхоо алтан тайз, цаашлаад дэлхийн шилдэг тайз хүртэл аялаж Монгол хүний ухаан бодол, мөн чанар, авьяас чадварыг бахдуулан явж буй чамаараа 3 үр нь, бид бүгд маш их бахархаж явдаг юм шүү.

Өмнө минь улам ихийг хийж бүтээх зурайсан урт жим байна даа. Чамдаа онгодыг нь хөглөх аялгуу нь, сэтгэлийг нь өргөх урам нь, зоригийг нь эрчлэх хүч нь, хүслийг нь бадраах хайр нь байя. Түүнийг минь хайрлаж явдаг урлагийн гэр бүлийнхэндээ хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэнд хязгааргүй их баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *