Сошиал тренд бичлэг хаа саагүй тархаад буйг бид сайн мэднэ. Учир нь “БУЯН” компаний Б.Жаргалсайхан, иргэн Д.Мөнх-Эрдэнэ хоёрын дунд багагүй маргаан гарч, уг үйл явцыг бичлэг болгон олон нийтэд түгээсэн билээ.
Үүн дээр олон иргэд үзэл бодлоо илэрхийлэхийн далимд давхар маазрал явагдаж буйн нэг жишээ нь жүжигчин Болд-Эрдэнэнийн хөгжилтэй бичлэг байлаа. Тэрээр Д.Мөнх-Эрдэнэд Б.Жаргалсайхан шиг өндөр хүнээс өөрийгөө хамгаалах бяцхан зөвлөгөө өгчээ.