Солонгон ААШТ Хөвсгөлд аялсан ч ХООЛ хийж гайхуулсаар л явна даа

Соёмбон толгойт, Солонгон аашт 2 энэ зун дэндүү сайхан зугаалж байгаагаа цахим орчинд байнга оруулж байгаа. Солонгон аашт хөдөө явсан ч сайн эзэгтэй гэдгээ харуулж олон сайхан хоолнуудыг бэлтгэж дараах постыг оруулжээ.

Өдрийн мэндээ манайхаан

Хүн байхын сайхныг мэдрүүлсэн хайртай хэдэн ах дүүсийг минь хүчтэй хүргэний хойморь нутаг солонго татуулан тосож авлаа. Жаргалын улаан нар биднийг дээрээс ивээж дэргэдээс хөх сувдан Хөвсгөл далай сэрүүцүүлсэн налгар өдрүүд үнэхээрийн холыг зорьсон зочдын магнайг тэнийлгэж байлаа. Өглөө өдөр оройн 24-н хүний амтат тансаг хоолыг ханийнхаа нэрний хамтаар өндөрт өргөж бэлдэж ах дүүсийгээ жаргаасаар явна аа Солонгон аашт нь.

”Хирвэстэг “жуулчны баазын Өлзийхутаг,Цэрэннадмид ах эгч хоёрынхоо хайр ивээл дор жаргаж өнгөрүүлэх нь юутай сайхан бэ.
Хөвсгөл далайн ертөнцийнхөө баруун хойд хоймор хэсэгт нь налайн байх Тойлогт, Art88 сайхан амралтуудаас эхлээд бидний буусан “Хирвэстэг”хүртэл үнэхээрийн байгалийн сайханд өлгийдүүлчихлээ.

Ялангуяа манай “Хирвэстэг” жуулчны бааз маань сувдан далайн эргийнхээ дотор байрладаг болоод тэрүү ханий минь зорьж авчирсан нутгийнх нь эд шидийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант нутгийн хэд маань биеэр мэдрээд биднийгээ тоох завгүй болчихсон эрхэлж явна аа манайхаан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *