Энэ бүсгүйг Энхзаяа гэдэг. Тэрээр ykpaйнаас 100 гаруй монгол иргэдээ нүүлгэн шилжүүлэхэд туслажээ.

Харь нутагт оршин сууж, ажиллан амьдардаг олон олон монгол иргэд байдгаас бие биенээ гэсэн харамгүй сэтгэл байдаг юм шүү гэдгийн тод жишээ болсон нэгэн бүсгүйг энэ удаад онцолж байна. Тэрээр ykpaйн улсад сурч, ажиллаж амьдардаг элэг нэгтэн нартаа хувийн зүгээс маш том тусыг хүргэжээ.

Тухайлбал Энхзаяа хэмээх энэхүү бүсгүй олон жил хилийн чандад суурьшин амьдарч буй бөгөөд эмх 3амбаpaaгүй үйл явдал болоод буй ykpaйн улсаас нүүн шилжих хүсэлтэй 100 гаруй монгол иргэдээ өөрийн гэртээ халуун хоолоор дайлж цайлан, замын ядаргааг нь тайлж хилийн зүг хүргэж өгсөн ачтай буянтай эмэгтэй гэнэ шүү. Түүний энэ их сэтгэлийг монгол ард түмэн үнэлээд баршгүй буй бөгөөд түүнд талархах сэтгэгдэлээ илэрхийлсэн олон олон иргэдийг төлөөлөн “БАЯРЛАЛАА” хэмээгээд энэ удаагийн нийтлэлийг өндөрлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *