Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн сайдаа, би ажлаа хиймээр байна.

Монголын сэтгүүл зүйн салбарт томоохон байр суурь эзлэх сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нь Эрүүл Мэндийн Сайдад хандан үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ:

Өчүүхэн сэтгүүлч би вээр хорm хав-дрын эсрэг сайн үйлсийн аян хийж эхлүүлээд 7 жил болж байна. Энэ хооронд сайн хүмүүсийн ач тусаар, мөн монголчууд та бүхнийхээ сэтгэлийн дэмжлэгээр “Элэг нэгт монголчууд сан”- г үүсгэн байгуулсанаар ХСҮТ- ийн таван жил гацсан өргөтгөлийн байрыг улсын төсөвт суулгах бүх нийтийн ажлыг эхлүүлснээр амжилттай барьж дуусгасан.

ХСҮТ -ийг томографи аппараттай болгож, мөн ХСҮТ дээр элэг шuлжүүлэн cyyлгах м/заслыг хийлгэхэд шаардлагатай байсан тэрбум төгрөгийг улс даяар хамарсан хандивын аян зохион байгуулсны зэрэгцээ НЗДТГ, НИТХ- тай хамтран тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг хөнгөлттэй үнээр оруулж ирсэний дараа ХСҮТ ийн алтан гарт эмч нар маань өнөөдөр 50 дахь элэг шuлжүүлэн суулгах м/заслаа амжилттай хийгээд байна.

Мөн эмч сувилагч , эмнэлгийн ажилтан нарыг мэргэжил дээшлүүлэх курст БНСУ, ОХУ, Казакстан улсуудад суралцах зардлыг сангаасаа гаргасаар өнөөдрийг хүрлээ. Одоо ч ХСҮТ-ийн таван эмч Турк улсад сургалтад хамрагдах зардлыг Элэг нэгт монголчууд сангийн дэмжлэгээр шийдүүлж гарын үсэг зурлаа.

“Элэг нэгт монголчууд сан” ТББ ийнхаа нэрийн өмнөөс сонгон шалгаруулалтад орж хууль журмын дагуу ТУЗ- д миний бие сонгогдсондоо баяртай байна. Гэвч 2021 оны 9 сард сонгогдсон ХСҮТ-ийн ТУЗ-ийн гишүүд өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадсангүй.

Учир нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд ТУЗ -ыг баталсан тушаал гаргах ёстой. Гэвч тушаалаа гаргахгүй удсаар бүтэн 7 сар боллоо. Эрүүл мэндийн сайдаа, би ажлаа хиймээр байна. ХСҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг зарламаар байна. Бидэнд ажлаа хийх боломж олгооч… Яасан ичдэггүй юм бэ. Таниас болоод үр дүнтэй алхам хийж чадахгүй байна. Сайд хийж чадахгүй юм бол саад болоод байлгүй 3айлаад өгөөч. Тушаалаа гаргахгүй юм бол өрөөний чинь үүдэнд очиж суул-т зарлана гэдгээ үүгээр олон түмний өмнө мэдэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *