Дуучин Номинжин “Дууныхаа үг, аяыг өөрөө зохиосон нь өндөр үнэлгээ авав”- түүний тухай…

Дуучин Номинжин “Дууныхаа үг, аяыг өөрөө зохиосон нь өндөр үнэлгээ авав”- түүний тухай…

17 настайгаасаа Америкийн Лос Анжелес хотод суурин амьдарч байгаа дуучин К.Номинжин багаасаа олны танил болсон. Монголдоо 13 настайдаа урлагт хөл тавих гэж буцаж ирсэн тэрээр дуучин Д.Болдтой хамтран  “Хэзээ” дууг дуулан тухайн үеийнхээ хит дуу болгож чадсан билээ.

Монголын Сити Их Сургуулийн дуулаачийн ангид эчнээгээр, мөн мэргэжлийн орчуулагчаар сурч төгссөн дуучин бүсгүй өөрийнхөө мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд ихэнхи цагаа зарцуулдаг нэгэн. Өдгөө мэргэжлийн дуучин, ая, үг зохиогч гэсэн чиглэлээр суралцаж байгаа гэнэ.

К.Номинжин Холливуудын алдарт Roger Love багштай багадаа таван жилийн турш ажиллаж поп дуулах урлагт суралцсан. Мөн уртын дуучин Хонгорзул багшаар амьсгааны урлаг заалгасан. Америкт киноны жүжгийн урлагаар 2009 оноос хойш суралцаж байгаа. Урлагийн хүний хувьд бүх талаараа өөрийгөө хөгжүүлэхийн тулд байнга суралцдаг талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрээр сүүлийн үед үг, аяын өөрөө зохиосон бүтээлээ сонсогч фэнүүддээ сонсгоод авсан бөгөөд чамгүй өндөр үнэлгээ аваад байна. Тэрээр ютүб суваг хөтөлдөг бөгөөд зохиосон дууг нь сонсож мөн алдартай дууны коверуудыг сонсч болох юм.

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!