Жүжигчин Цогтоогийн НУЛИМС ДУСЛУУЛСАН сэтгэлийн үгс…

Өнөө цагт дэлгэцийн уран бүтээлд амжилттай яваа залуу жүжигчин бол “Эмоци” продакшний жүжигчин У.Цогтбаяр билээ.

Тэрээр мэргэжил нэгт ах болох жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэнтэй хамтран олон олон уран бүтээлийн ард гарсан юм. Эдгээр уран бүтээлчдийн хийсэн, бүтээсэн, хөдөлмөрлөсөн бүхэн амжилт олсонг үзэгч бүхэн сайн мэднэ буй бизээ.

Жүжигчин Цогтоо нь цахим орчинд гэр бүлээрээ багагүй идэвхитэй байдаг ба тэрээр үзэсгэлэнт гэргий болох З.Хүслэн болоод 3 сайхан үрсийн хамт аз жаргал, инээд хөөр, баяр баясалаар дүүрэн амьдарч буй.

У.Цогцбаярын хувьд өнөөг хүртэл хөдөлмөрлөхийн дээдээр хөдөлмөрлөж одоогийн амьдралыг цогцлоож чаджээ. Учир нь тэрээр бага бялчир үедээ эцэг, эхээ aлд-caн бөгөөд охин дүүгийн хамт хоёулахнаа үлдсэн гэдэг.

Түүнээс хойш охин дүүгээ хөтлөн улаанбаатар хотод чемодантай хувцасаа чирээд ирж их амьдралд хөл тавьсан гэдэг.

Сургалтын төлбөрөө төлөх, охин дүүгээ болон өөрийгөө тэжээх, хувцаслах, байрныхаа түрээсийг төлөх гээд галзуу юм шиг ажилладаг байсан аж. Хөдөлмөр тухайн үедээ асар их өөрчлөлтийг өгөхгүй ч цаг хугацааны дараа маш их үр дүнг xapуулдгийг харсан хэмээн хэлж байсан удаатай.

Тэрээр өөрийн өнгөрсөн амьдралын тухай нулимс дуслуулан ийн өгүүлсэн юм.

Улаанбаатарт ирээд дүү бид хоёрт амьдарч үзээгүй газар гэж байхгүй ээ. 3овлон бэрхшээл гэдэг бол даваад туулаад гараад ирсэн хүнд юу ч биш мэт санагдсан.

Миний хувьд хайртай аав ээжийгээ байхгүй болсон мэт хэзээ ч бодож байгаагүй. Хэдий бие махбодь нь үгүй болсон ч гэлээ үргэлж миний дэргэд буй мэт санадаг. Би үүнээс л эрч хүч авдаг.

Залуу дүү нартаа захиж хэлэхэд “Эцэг эхийн хайр л жинхэнэ хайр байдаг юм шүү” хэмээн нүдэндээ нулимстай захисан юм.