x

Like дарж мэдээгээ үзнэ үү

МИНИЙ ХҮҮ, ААВ НЬ ЧАМД НЭГ ЮМ ХЭЛЬЕ

МИНИЙ ХҮҮ, ААВ НЬ ЧАМД НЭГ ЮМ ХЭЛЬЕ
  1. Тэсвэрт суралц.

Ямарч зүйлд тэвчээртэй байгаарай. Аливаа зүйл сайнтай муутай. Аль алинийг нь тэсээд өнгөрөөж сурсан байхад л болоод явах нь тэр. Хүн нэг зүйлийг сайн сурах юм бол бусад бүх зүйлийг амархан гэх чинь сурдаг юм. Тэр нэг зүйл бол тэсвэр юм. Чи түүнд л суралцчих.

Тэсвэр гэдэг бол амьдралын эхлэл гэдэгт итгээрэй. Тэсвэр бол амьдралын төгсгөл. Бүх юм үүгээр эхлээд түүгээр дуусдаг юм. Тийм л учраас тэсвэр бол амьдралын эх сурвалж мөнөөсөө мөн. Миний хүү чи юмыг буцаагаад залгиж сурах хэрэгтэй. Тэр бол уур хuлэн, Уйmгар гунuг, 3овлоH зүдгүүр. Юу ч битгий тээ буцаагаад л залгичих. Баяр цэнгэл, Алдар нэр, Баян тансаг. Юу ч битгий тоо. Буцаагаад залги. Тийм байж чадаж байж. Хүн хүссэндээ хүрдэг л юм.

2. Амьдралд суралц.

Чи өөрөө өөртэйгөө ярилцаад нэг үзээрэй. Нэг ёсондоо болох болохгүйг ярилцаж бай гэсэн үг. 3овлонд чи уусаж бүү алга бол. 3овлонг чи тэсэж өнгөр. Тэгээд сөрж үлдэх ёстой гээд цааш нь ургуулаад бод гэсэн үг. Сэтгэл юугаан шинж судал. Бардам зан. Би-гийн үзэл. Харамч хомхой сэтгэл. Бүхнийг тэвч. Гэрэл гэгээг ухаарч хар гэсэн үг.

3. Итгэлд суралц.

Өөрөө өөртөө л найдах хэрэтэй. Өөр хэнд ч бүү найд. Өөрөөр хэлбэл: Өөрөө чи өөртөө л итгэчих. Тэгэж гэмээ нь өөр бусад нэгэн чамд итгэнэ. Ингээд л болох нь тэр. Итгэл гэдэг дээр амьдрал тогтож байдаг юм.

4. Боломжинд суралц.

Цаг үргэлж шинэ юм хайж байгаарай. Шинийг эрэл хайгуул хийж, судалж мэдээрэй. Бусдын хийснийг бүү давт. Авахыг нь аваад авахгүй нь гээчих. Бүү дуурай. Дуурайх тусам мэдрэхүйн тань дөл унтарчихдах юм.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!