Р.Эмүжин: Энэ хүнийхээ сэтгэцийг шалгуулж нийслэлчүүдэд мэдээлнэ үү, МАН…

Уран яруу үгээр ч бай, Хурц тод шударга үгсээр ч бай хэн бүхний дотоод бодол руу өндийж чаддаг зохиолч бүсгүй бол Р.Эмүжин билээ. Тэрээр өөрийн үзэл бодлоо ийн илэрхийллээ.

Р.Эмүжин: Гурван сая хүний зургаан сая чих сонссон шүү Сумъяабазараа, яахын аргагүй бидний ундаалдаг Туул голыг сувагчилж, хиймэл нуур байгуулан, усан завь уралдуулна гэсэн. Гэтэл яав, ард түмэн марзан болоод төгсөв. Түүний дараахан Туул голын эрэг орчмын эдэлбэр газруудыг тохитой тухтай болгоно гэсэн. Гэтэл яав, хоёр жил шахам хугацаа өнгөрчихөөд байхад ховдоглож хашсан газрын наймаачдын хашаа яг хэвээрээ, яах аргагүй янзандаа л…

Та нийслэлд ирээд юу хийв? Өглөөний гудамжаар өчнөөн өдөр гангаллаа ш дээ. Хэд хэдэн гараж буулгалаа. Хүүхдийн паркийн хашааг ачаад явахдаа газрын найmаанд гар дүрсэн байж болзошгүй гэсэн хардлага төрүүллээ. Хотын захиргааг нүүлгэхгүй гэж пээдийж байснаа сарын дараа хамаг юмаа ачаад арилж өгсөн. Хэмнэж байгаа нь энэ үү, хэлээд өгдөө?

Их хотыг ингэж удирдахгүй ээ, ийм ажил хэрэг, албан тушаал гэж юу байхав. Одоо ингээд бичихээр Увсчин Хүрэлбаатар, ууж иддэг Амарсайхан хоёртойгоо хардаад хоёр гараа зангидаад ороод ирнэ, намаа тэврээд тэрийгээд хэвтээд өгнө дөө харин ч нэг…

Мань мэт нь хүртэл алийн болгон шүүмжилж байхав гээд сэтгэл зовно шүү дээ. Амаа тас хаmхиад хэсэг гүрийнэ, тэгээд тэсэхгүй ээ, хааяа хэмх дэлбэрнэ, хэзээ мөдгүй эргүүлээд элдвийн зохиолоор балбуулна, барьж идүүлнэ дээ хөөрхий.

Ингэхэд юу гээч, энэ хүнийхээ сэтгэцийн байдлыг шалгуулж, хариуг нийслэлчүүдэд мэдээлэх нь МАН-ын үүрэг болж таарч байна даа. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрөх багадаад хэдхэн хоногийн наана цаана хэд хувирна гэсэн чинь юу гэсэн үг үү? Ийм сандруу юм уу, эсвэл сэтгэцийн эмч нарын олон улсын хэллэгт багтдаг сэтгэлзүйн эмгэгийн өөр шинж тэмдэг ингэж илэрдэг юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *